Ж.Болд дарга гомдсон бол Дамбын эцэст “дуудмааргүй” л юм

Орхон аймгийн цагдаагийн газрын ажилтнууд өнгөрөгч намар амарч зугаалж яваад 27-хон настай алба хаагч учир битүүлэг байдлаар амиа алдсан. Цагдаагийн албан хаагчдын нийт бие бүрэлдэхүүнийг хамруулдаг эрүүл мэндийн үзлэг төдийгүй нэр хүнд бүхий хувийн томоохон эмнэлэгт сайн дураар өгсөн нарийвчилсан шинжилгээгээр эрүүл гэж гарч байсан залуу “элэг, нойр булчирхайн хавсарсан архаг үрэвсэлтэй байсан бөгөөд цус харвалтын улмаас нас барсан” гэх онош тавигдсан байдаг. Эл онош, задлан шинжилгээний хариуг үгүйсгэн зөвшөөрөөгүй ар гэрийн гомдлоор шүүх шинжилгээний бүрэлдэхүүнтэй үзлэг дахин хийгдсэн агаад энэ үзлэгээр толгойд мохоо, метал зүйлээр үүсгэгдэх гэмтэлтэй гэж гарсан. Харамсалтай нь эл хэрэг цус харвалт гэх анхны оношоороо хаагдахдаа тулж байгаад … Continue reading Ж.Болд дарга гомдсон бол Дамбын эцэст “дуудмааргүй” л юм